Орем Трейд ХХК нь 2010 онд Уул Уурхайн салбар болон түүнтэй холбоотой салбарын хөгжилд үүсгэн байгуулагдсан.
2012 онд Оюу Толгойн шилдэг нийлүүлэгч шагналыг хүртсэний дараагаар бүс нутгийн хөгжлийн ханган нийлүүлэх хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймагт 2014 онд Орем Ханбогд ХХК –г үүсгэн байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.
Бид одоогоор Монгол улсад Дэлхийн алдартай 20 орчим брэндийн албан ёсны дистрибютер компаниар ажиллаж байгаа ба 50-иад эрх бүхий нийлүүлэгч байгууллагаас чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэн, дэлхийн өнцөг булан бүрээс ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Бид ямагт байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг.
Энэ зорилгын хүрээнд манай хамт олон үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш боловсрол, спорт, боловсролын салбарт хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.