METSO

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Орем Трейд ХХК нь METSO компанийн албан ёсны борлуулагчаар ажилладаг билээ. Манай компани Монголын Алт ХХК- ийн Евро Блокны үйлдвэрт METSO бренд-ийн шугам хоолойг өнгөрсөн оны сүүлээр туршилтын журмаар нийлүүлсэн.

 Монголын Алт"(МАК) ХХК барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

АСУУДАЛ

МАК Евро Блок үйлдвэрийн зутан дамжих хэсгийн шугам хоолой нь төмөр хоолой,  булангаас бүрддэг бөгөөд элэгдэл цооролт  үүссэнээр үйлдвэрийн процесст доголдол үүсгэж байсан.

ШИЙДЭЛ

Орем Трейд ХХК -ийн зүгээс METSO брендийн элэгдэлд тэсвэртэй резинэн шугам хоолойг санал болгон нийлүүлсэн.  Одоогоор ямар нэгэн цооролт элэгдэл гараагүй бөгөөд METSO брендийн зүгээс жилийн баталгаат хугацаа өгсөн билээ.