Орем Трейд ХХК нь Hayward Gordon компанийн албан ёсны борлуулагчаар ажилладаг билээ. Манай компани Зэс Эрдэнийн Хувь ХХК- ийн үйлдвэрт Hayward Gordon бренд-ийн холигчыг нийлүүлсэн.
Зэс Эрдэнийн хувь ХХК нь гадаад худалдаа, гидрометаллургийн аргаар катодын зэс гарган авах үйл ажиллагаа эрхлэхээр 2010 оны 6-р сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрдэнэт Үйлдвэр ХХК-тэй 2013 оны 5-р сарын 02-ны өдөр 3 талт хамтран ажиллах гэрээ байгуулж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 8а болон 12-р овоолгыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.
HAYWARD GORDON брендийн холигчнууд нь бусад холигчнуудтай харьцуулахад цахилгаан зарцуулалт багатай бөгөөд энэ нь эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй шийдэл юм.
Одоогоор манай компанийн нийлүүлсэн 8 ширхэг холигч дээр ямар нэгэн асуудал гараагүй хэвийн ажиллаж байна.