Metso

Metso

Metso компани нь дэлхийн хэмжээнд дүүргэгч болон ашигт малтмалын боловсруулалт, металл боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан тогтвортой технологи, эцсийн шийдэл, үйлчилгээгээрээ тэргүүлэгч компани юм. Бид Metso компаний албан ёсны хамтрагч болсноор хэрэглэгчдийнхээ эрчим хүч, усны хэмнэлтийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлж, байгаль орчны эрсдлийг бууруулдаг.

Metso нь ашигт малтмал, металл, дүүргэгчийн салбарт өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг санал болгодог. Үүнд бутлах, нунтаглах, шигших төхөөрөмж, флотацийн эс, шүүлтүүр, насос зэрэг багтана. Мөн нэмэлтээр үйлдвэрийн зураг төсөл, инженерчлэл, засвар үйлчилгээ  сургалт зөвлөгөө зэрэг үйлчилгээг санал болгож байна.

 

 

Санал болгох бүтээгдэхүүн


Зөөврийн бутлуур

Зөөврийн бутлуур Зөөврийн бутлуурыг дэлхий даяар дүүргэгч материал үйлдвэрлэх, дахин боловсруулахад өргөн ашигладаг ба ажлын талбай дээр хөдлөх, талбай хооронд тээвэрлэхэд хялбар байдаг.

Конусан бутлуур

Хамгийн өндөр бутлах хүчин чадалтай гэдгээрээ алдартай. Хатуу болон зөөлөн чулуулгийн аль алиныг нь багасгах, хэлбэржүүлэхэд тохиромжтой эдгээр бутлуурууд нь уул уурхайн хэрэглээнд зориулагдсан.

Анхан шатны эргэлтийн бутлуур

Анхан шатны эргэлтийн бутлуур нь ашигт малтмалын боловсруулалтын бүх хэлхээний анхны хөдөлгөгч хүч юм. Metso-ийн Superior™ MKIII анхдагч эргэлтэт бутлуур нь таны үйл ажиллагаанд хамгийн их үр ашгийг авчрахын тулд өндөр хүчин чадалтай, сул зогсолтыг багасгадаг.

Уул уурхайн машин механизм

Metso Truck Body нь хөнгөн, супер хөнгөн, резинэн доторлогоотой, ган доторлогоотой, засвар үйлчилгээ багатай, засвар үйлчилгээ шаарддаггүй гэх мэт хэд хэдэн загвартай. Машины тавцан нь уул уурхай эсвэл дүүргэгч гэх мэт бүх төрлийн үйл ажиллагаанд тохируулан хийгдсэн байдгаараа онцлогтой байна.

Конвейер

Дамжуулах/конвейер систем нь материалыг тээвэрлэх, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, аюулгүй байдал зэрэг уул уурхайн үйл ажиллагааны нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх үр дүнтэй арга бөгөөд Метсо конвейерийн шийдэл нь уул уурхайн салбарын асуудлыг тасралтгүй шийдвэрлэж байна.

Даралтат шүүлтүүр

Дэлхий даяар цэвэр усны эрэлт хурдассаар байна. Аюулгүй, найдвартай, хэмнэлттэй давсгүйжүүлэх шийдэл нь олон ард иргэдийн хувьд улам бүр чухал болж байна. Далайн усны урвуу осмос (SWRO) процессын эрчим хүчний хэмнэлттэй, өргөтгөх боломжтой загвар

ХОЛБООТОЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

2023.06.22

FLOWSERVE

Ачит Ихт ХХК

2023.06.22

HAYWARD GORDON

ZES ERDENIIN HUVI LLC

2023.06.21

METSO

Trellex hose MAK